favicon ico html Good luck - Intel болон AMD - computer зөвөлгөө <!--%IFTH1%0%-->- <!--%IFEN1%0%--> - - Good luck
Thursday, 2024-03-28,
Online movie
Welcome Guest | RSS
Сайтын цэс
Мэдээний төрөл
бусад [1]
english хэл [3]
computer зөвөлгөө [3]
france хэл [10]
program хичээл [0]
photo shop хичээл [0]
бэб сайт хийх хичээл [1]
эрүүл мэндийн зөвөлгөө [0]
Чат
200
Эхлэл » Төрөл » computer зөвөлгөө

Intel болон AMD

Компьютер сонгон авахад хамгийн голлох үзүүлэлтүүдийн нэг бол яахын аргагүй CPU хурд буюу процессорын үзүүлэлт, хатуу дискний багтаамж, дэлгэцний төрөл хэмжээ байх болно. Мэдээж та сонголтоо өөрийн хэрэглээн дээр тохируулан хийх зайлшгүй шаардлагтай. Хэрэв та энгийн оффис хэрэглээнд зориулан худалдаж авах бол Intel Core 2 Duo эсвэл AMD Athlon 64 X2 авах нь тохиромжтой. Доорх өгүүллээс та Intel AМD хоёр өрсөлдөгчийн харицуулалтыг хийж болно.

Анх 1993 онд Intel компани Pentium процессорыг гаргаж ирснээр компьютерийн хөгжилд томоохон дэвшил болж байсан. Анхны Pentium нь 60 Mhz хурдтай, 3,3 сая шилжилт бүхий (MIPS)-тэй байсан. Гэхдээ энэ төрлийн Pentium-г хэрэглэдэг хүн одоо байхгүй бөгөөд энэ нь Pentium 2,3,4-н эх хувилбар гэж хэлж болох юм.

intel vs amd Pentium 2 болон Celeron
Анхны процессор нь хуучирч хэрэглээнээс гарах үед Pentium 2 болон Celeron бий болон гарч ирсэн. Pentium 2 нь 233 MHz-аас эхлээд түүнээс хойш 450 Mhz хурдтай хүртэл сайжруулагдсан хэлбэрээр гарч ирсэн.  Бараг Pentium 2-тай зэрэг цаг хугцаанд Intel Celeron танилцуулагдан гарч ирж байсан ба хоёр үндсэн зүйлээрээ Pentium 2-с ялгаатай ба бага багтаамж хурдны хувьд арай удаан байсан, заримдаа хурдыг нь Front Side Bus гэж нэрлэдэг.
Санах ой нь мэдээллийг хурдан гаргаж ирэх үйл явцад байнга хэрэглэгдэг, процессорын их чухал хэсэг юм. Хурд буюу FSB хурд нь компьютерийн доторх бусад төхөөрөмжүүдтэй харилцах хурдыг тодорхойлж байдаг. Тийм учраас FSB хурд нь компьютерийн ерөнхий хурдад хамгийн нөлөөлөх хүчин зүйлийн нэг бөгөөд Pentium 2 100 MHz хурдтай байхад харин Celeron процессор нь ердөө 66 MHz хурдтай байдаг байна.

Pentium 3
Celeron бий болсноос хойш төд удалгүй Pentium 2-г орлон Pentium 3 гарч ирсэн нь хурдны буюу Front Side Bus-г 133 MHz болон нэмэгдүүлсэн ба сүүлд ерөнхий хурд нь 500 MHz болсон олонд "500EB" хувилбар гэдгээрээ танигдах болсон.
Одоо харин харицуулалт хийхэд танд AMD компанийн процесорын талаарх мэдээлэл хэрэгтэй юм. 

AMD-н Athlon Процессор
Хэдийгээр AMD компани нь тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байсан боловч Athlon процессорыг гаргах хүртэл тийм ч олон хүн AMD-н процессорыг сонгон хэрэглэдэгүй байсан. Intel нь Pentium 3-г гаргаад хэсэг хугацаа өнгөрсөн тэр үед Athlon процессор олныг гайхшируулан гарч ирсэн юм. Үзүүлэлтийн хувьд Pentium 3-аас хоёр дахин их хурдтай ажиладаг буюу хос Bus-г байрлуулж өгсөн технологийн дэвшилтэт бүтээл байлаа.

AMD-н Duron Процессор
Ингээд Athlon процессор амжилттай борлуулалттай болж ирэхэд AMD нь Intel- компанийн Celeron-той адил үзүүлэлт багатай  Duron процессорыг 200 MHz гаргаж ирсэн нь худалдан авагчдад таатай нөхцөл байдлыг бий болгсон юм. Учир нь Duron нь Celeron-ийг бодоход үзүүлэлт сайтай атлаа хямд үнэтэй байж чадаж байлаа. Хожим нь Opteron хэмээх шинэ хувилбарт халаагаа өгсөн юм.

Pentium 4
Pentium 3-н үе 1400 MHz буюу 1.4 GHz хурдтай үзүүлэлт хүрээд Pentium 4 солигдсон бол харин Celeron нь 2200 MHz хурдтайгаар худалдаанп одоо хүртэл борлуулагдсаар байгаа. Pentium 4-н үзүүлэлтийг харвал 3000 MHz буюу 3 GHz-тай ажилладаг FSB хурд нь 533 MHz хүрсэн байна.
AMD -Athlon XP vs Intel -Pentium 4

Athlon XP гэгч AMD-н шинэхэн хувилбар танилцуулагдаад тийм ч урт хугацаа өнгөрөөгүй байгаа бөгөөд гол үзүүлэлт болох хурдыг MHz-ээр хэмжээгүй. MHz нь процессорын гүйцэтгэлийг үнэн гаргахгүй байна гэж үзснээ олонд мэдэгдсэн. Athlon XP шинэ хувилбар нь 25% иар гүйцэтгэлийг нэмэгдүүлсэн буюу Pentium 4 -н 1900 Mhz харицуулахад 1900+ хувилбар нь илүү үзүүлэлттэй байна.

Ерөнхийдөө дүгнээд хэлэхэд Intel-н процессортай ижил үзүүлэлт бүхий AMD компанийн процесорууд арай илүү хямд байдаг. Intel нь AMD-г бодвол асар том зах зээл дээр үйл ажиллагаа явуулж, зар суртчилгааны ажилд их хөрөнгө мөнгө зардаг нь яагаад Intel илүү сайн гэсэн ойлголт бий болсны тайлбар биз ээ.
Бүлэг: computer зөвөлгөө | Нэмсэн: mglkino (2008-11-10)
Үзсэн: 437 | Үнэлгээ: 0.0/0 |
Бүx сэтгэгдэл: 0

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх хэсэг
Хайлт
Бэб xолбоос







Нийт зочилсон

Total online: 1
Guests: 1
Users: 0
 © 2024