favicon ico html Good luck - Сургамжит үгс - бусад <!--%IFTH1%0%-->- <!--%IFEN1%0%--> - - Good luck
Sunday, 2024-05-12,
Online movie
Welcome Guest | RSS
Сайтын цэс
Мэдээний төрөл
бусад [1]
english хэл [3]
computer зөвөлгөө [3]
france хэл [10]
program хичээл [0]
photo shop хичээл [0]
бэб сайт хийх хичээл [1]
эрүүл мэндийн зөвөлгөө [0]
Чат
200
Эхлэл » Төрөл » бусад

Сургамжит үгс

Өөрөө өөрийгөө ялж сурах нь хамгийн дээд ялалт байдаг.

                                                                                             Дeмокрит

 

Хүмүүний аз жаргал хийгээд сэтгэлийн таашаал дотроосоо ундардаг.

                                                                                       14-р Далай лам

 

Сайн үйлс гэдэг нь өөр хүний царайнаас баярын инээд цацруулахыг хэлнэ.

                                                                                      Зөнч Магомет

 

Хүний сайхан гэдэг дотроосоо гэрэлтдэг.

                                                              Нэгэн найрагч

 

Ирээдүйн сайн сайхны төлөө бүхнийг мартъя

                                                                  Жорж Буш


Өөртөө итгэлтэй байх нь амжилтанд хүрэх салшгүй нөхцөл болдог

Бүх зүйл чинь бүтнэ гэдэгт итгэ.Тэгвэл санасан зүйлдээ заавал хүрэх болно                                     

Өөрийн чинь аз жаргал өөрийн чинь гар хүрэх зайд бий.

                                                               Эртний үг

 

Хүний зүс царай, өмссөн хувцас,сэтгэл зүрх, оюун бодол цөм сайн сайхан байх ёстой.

                                                                        Л.  Чехов

 

Сайн сайхан гэрэл гэгээтэй юм уруу үргэлж тэмүүлэн байх нь хүний мөн чанар билээ.

 

 

Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг яар

                                                                      М.Цэдэндорж

Аз жаргалтай хүн аз жаргалтай ертөнцийг өөртөө төрүүлдэг.

 

 

Хэн нэгэн хүний хайрыг татна гэдэг баян байхаас ч хавьгүй их ерөөл.

                                                                             Клод Тилье

 

 

Бусдад буян хайрласан хүн тэр чинээгээрээ аз жаргалтай байдаг.

                                                                         Д.Нямсүрэн

 

Жаргал цалгисан сэтгэлд  зовлон багтаах зай бий

Зовлонд шаналсан зүрхэнд жаргал бадраах гал бий

                                                                           Ц.Түмэнбаяр

 

Зөөлөн сэтгэлийн догдлол, зүрх сэтгэлийн дасгал

Үнэтэй бөгөөдховор юм, үнэнч бөгөөд цэвэр юм.

 

                                                                  Р.Чойном

 

Сайхан хайр гэж байдаг юм шүү. Хэрэв олох л юм бол алдаж болохгүй

                                                             Ч.Лодойдамба

 

Өөрийгөө таниагүй цагт чи зовох болно.

Өөрийгөө танивал чи зорилготой болно.

Зорилгоо биелүүлэх гэж зүдэрч зовно.

Зорьсондоо хүрсэн цагт зөндөө жаргана.

                                                              М.Цэдэндорж

 

Болж бүтэхгүй байгаа зүйлийг бус урагштай амжилттай яваа зүйлээ тооцож бай                                      Д.Карнеги

 

Хүмүүсээ над урам хайрла

Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла

Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла

                                                           Т.Очирхүү
  1. Сайхан үг сэтгэлийн чимэг

 

  1. Хүний нүүр царай дотоод ертөнцөө үргэлж илэрхийлж байдаг

 

  1. Гарах гарцгүй зүйл гэж үгүй,үргэлж ямар нэг боломж байдаг

 

  1. Амьдралынхаа хаалгыг өөрийн гараар нээ

 

 

  1. Өөдлөх хүслийн өмнө хаалт гэж үгүй

 

  1. Хүний оюун санааг эмчлэхгүйгээр биеийг эмчилж болдоггүй

 

  1. Хүнийг танихын тулд хайрла

 

  1. Нөхрийн зөвлөгөө дайснаас хамгаалах бамбай

 

  1. Таны уураг тархи дандаа шилмэл сайхан, эерэг санаа бодлуудаар дүүрсэн байх ёстой

 

  1. Зөвхөн эерэг сайн сайхан зүйл, амжилтын тухай л бодох хэрэгтэй.
Хогийн ургамал арчлан ургуулах ёсгүй
Бүлэг: бусад | Нэмсэн: mglkino (2008-11-10)
Үзсэн: 3999 | Сэтгэгдэл: 1 | Үнэлгээ: 4.0/1 |
Бүx сэтгэгдэл: 1
2012-06-06
1. lkhagvatseren [орох]
сайхан үгс байна biggrin


Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх хэсэг
Хайлт
Бэб xолбоос







Нийт зочилсон

Total online: 1
Guests: 1
Users: 0
 © 2024